2011-06-07
Зөвлөгөө
Цагаан идээ эсийг сэргээдэг 

Ялангуяа зуны улиралд хүнсэндээ дан цагаан идээ хэрэглэж байгаарай. Цагаан идээ тус бүрийн онцлогоос танд хүргэе.

ААРУУЛ
Амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй. Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг, цөсний өвчин, цус хөөрөх, толгой өвдөхөд тустай. Ус өөрчлөгдөж, гэдэс ходоод өвдөх үед ааруулны шөлийг уухад дарагдана.

ТАРАГ
Орчин үеийн эрдэмтдийн судалгаагаар хавдрын эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон. Мөн дархаллын системийг идэвхжүүлэх, хордлогоос сэргийлэх, тураах, гэдэсний элдэв өвчнийг дарах, судасны ханын хатуурал болон элэг, цөс, арьсны өвчнөөс сэргийлэхэд тустай.

АЙРАГ
Шинэ үедээ исгэлэн, эхүүн амттай. Ходоодны илчлэгийг үүсгэн хоол шингээлтийг сайжруулдаг ба дэлүүний өвчин, элэг, цөсний өвчинд сайн. Эрт үеэс уушигны хатгаа, сүрьеэ, зүрхний даралт ихсэх, усан хаван, хөл, нурууны өвчинд хэрэглэж иржээ.

ААРЦ
Сүүний хүчил нь найрлагандаа хүний биед үүсч бий болдоггүй, орлуулшгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бодис, олон тооны бичил элемент агуулсан учир маш чу-хал ач холбогдолтой. Сүрьеэ өвчтэй, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Монголчууд зун намарт шингэц удаантай махан хоолыг түр хязгаарлан хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү цагаан идээ голлон хэрэглэдэг нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогцсоо сэргээх, цэвэрлэх, эрүүлжүүлэх маш чухал уламжлал болон тогтсон байна.

Үнээний сүүг ужиг ханиад, хижиг, шижин өвчинд хэрэглэдэг байсан бол ямааны сүүг ходоодны болон бөөрний үрэвсэлд уудаг байсан байна.

Хонины сүүг хий, бөөрний өвчинд, гүүний сүүг сүрьеэ, ингэний сүүг зүрхний өвчинг тус тус эмчлэхэд хэрэглэдэг байжээ.

Ер нь тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг гээд бүх л цагаан идээ нь хүний эд эсийг сэргээж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэдгийг мартаж болохгүй /gogo.mn-ээс/


Бичсэн: Байгалмаа | цаг: 14:01 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax